\u0422\u04e9\u0440\u0438\u0439\u043d-\u044d\u0434\u0438\u0439\u043d-\u0437\u0430\u0441\u0433\u0438\u0439\u043d-\u043e\u043d\u043e\u043b.pdf - 90(2003(2005 2008

u0422u04e9u0440u0438u0439u043d-u044du0434u0438u043...

This preview shows page 1 out of 458 pages.

You've reached the end of your free preview.

Want to read all 458 pages?

Unformatted text preview: Нэрт эрдэмтэн Жозеф Штиглиц эдийн засгийн онолыг практиктай уялдах нийлэмжийг чадварлаг хэрэгжүүлж чадсанаараа бусад эрдэмтдээс давуу бөгөөд сүүлийн үед АНУ болон дэлхийн нийгэм, эдийн засгийн байдалд шинжилгээ хийсний үндсэн дээр “Үсрэнгүй 90-ээд он: Уналтын эхлэл”(2003), “Даяаршил ба Бухимдуулалт”(2005) зэрэг шинэ бүтээлүүдээ гаргасан. 2008 оноос дэлхий ерөнцийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал түүний үр дагаварт хийсэн судалгааны ажлаараа Штиглиц барууны суурь эдийн засгийн онолын үзэл баримтлал өөрлөгдөх шаардлага, эдийн засагт мэдээлэл, төрийн зохистой зохицуулалтын үүргийг дээшлүүлэх үзэл бодлоо дахин нотлон харуулсаар байна. Их ачаалалтай ажлын хажуугаар зав зай гарган энэ том бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд эх хэлнээс нь төрөлх хэлнээ хөрвүүлж нөр их хүч чармайлт гаргасан шавиараа бахархаж түүндээ эрдэм номын бүтээлийн арвин ундаргыг хүсэн ерөөе. Номын буян арвижах болтугай. Шинжлэх Ухааны Доктор, Профессор Д.Цэрэнпил НЭГДҮГЭЭР ХЭСЭГ УДИРТГАЛ Төрөөс эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ? Засгийн газар юу хийх ёстой вэ? Яагаад эдийн засгийн зарим үйл ажиллагаа төрийн секторт, зарим нь хувийн секторт явагддаг вэ? Засгийн газар одоогийн хийж байгаагаасаа илүү ихийг хийх ёстой юу эсвэл хийж байгаа зүйлээ багасгах ёстой юу? Юуг хэрхэн хийж байгаагаа өөрчлөх ёстой юу үгүй юу гэх мэт эдийн засгийн үндсэн асуулт нь манай орны улс төр, эдийн засгийн амьдралын төвд тавигддаг. Эдгээр асуултанд хариулахын тулд засгийн газар өнөөдөр юу хийж байгааг мэдэх хэрэгтэй. Сүүлийн 50 жилд засгийн газрын үйл ажиллагааны цар хүрээ хэрхэн өргөжсөн бэ? АНУ-ын засгийн газрын үйл ажиллагааны цар хүрээ бусад орнуудтай харьцуулахад ямар вэ? Номын нэгдүгээр бүлэг нь эдгээрт хариулахын эхлэл болно. Нэгдүгээр бүлэгт засгийн газрын эдийн засгийн үүргийг тоймлон харуулах бөгөөд төрийн эдийн засагчдад тулгардаг дөрвөн үндсэн асуудлыг тавьж яагаад тэд зарим бодлогын хувьд зөрөлддөг болох тухай авч үзнэ. Хоёрдугаар бүлэг нь АНУ-ын улсын секторын өнөөгийн байдлын талаарх үндсэн мэдлэг, мэдээлэл олгоход чиглэгдэнэ. 1 Холимог эдийн засаг дахь төрийн бодлого ҮНДСЭН АСУУДЛУУД: 1. Төрийн эдийн засгийн онолын үндсэн асуудлууд нь юу вэ? 2. Төрийн эдийн засгийн үүргийн талаар ялгаатай ямар үзэл баримтлалууд байдаг вэ? Эдгээр хэрхэн өөрчлөгдөж ирсэн бөгөөд өөрчлөлтөд нь юу нөлөө үзүүлж байна вэ? 3. Төрийн эдийн засагчдын судалдаг зүйлийн талаар эдийн засагчид ямар саналтай байдаг вэ? 4. Төрийн хэрэгжүүлэх ёстой бодлогын талаар эдийн засагчдын хоорондох зөрчлийн үндсэн шалтгаанууд юу вэ? Төрөхөөс үхэх хүртэлх бидний амьдралд төр буюу засгийн газар тоо томшгүй үйлдлээрээ нөлөөлж байдаг. Тухайлбал: Засгийн газрын өмч биш боловч засгийн газраас татаас авдаг эмнэлэгт бид төрдөг. Тэгээд бидний мэндэлснийг улсын бүртгэлд (төрсний гэрчилгээ өгч) тэмдэглээд Америкийн иргэн болох эрх үүргийг олгодог. Бидний ихэнхи нь (90% орчим) нь улсын сургуульд сурдаг. Бараг бид бүгдээрээ амьдралынхаа аль нэг хэсэгт их дээд сургуулийн сургалтын төлбөрийн зээл, ажилгүйдлийн болон хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж, ядуурлыг бууруулах хөтөлбөр, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн даатгалын сангаас гэх мэтээр төрөөс мөнгө авдаг. Бид бүгдээрээ засгийн газарт татвар төлдөг. Үүнд: НӨАТ, онцгой албан татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар, орлогын татвар, нийгмийн хамгааллын татвар орно. Ажил эрхлэгч 6 хүний нэг нь засгийн газарт ажилладаг бөгөөд үлдэх хэсэгт нь ажил эрхлэх нөхцлүүдээр засгийн газраас нөлөөлж байдаг. Автомашин ч бай, пүүз, компьютер ч бай үйлдвэрийн олон салбарын ашиг болон ажил эрхлэх боломжууд нь засгийн газрын зүгээс гадаадын өрсөлдөгч пүүсүүдийн бүтээгдэхүүнд тариф болон квот тогтоож байна уу гэдгээс ихээхэн хамаардаг. Бид юу идэж уух вэ, ямар байранд хаана амьдрах вэ гэдэг засгийн газрын агентлаг, ямадын үйл ажиллагаанаас ихээхэн хамаардаг. Бид нийтийн тээврийн засмал зам болон улсаас санхүүждэг төмөр замаар зорчдог. Бидний хаягдал хогны дийлэнхийг цуглуулдаг болон бохир усийг маань цэвэршүүлдэг байгууллага улсын өмч байдаг. Мөн ихэнх газар цэвэр усыг төрийн өмчийн байгууллагууд түгээдэг. Хууль зүйн орчин бидэнд хувь хүн болон байгууллагатай гэрээ хийх боломж олгодог бөгөөд тодорхой хоёр хувь хүний хооронд гарсан маргааныг ч шүүхэд очсоноор шийдэх боломжтой байдаг. Байгаль орчныг хамгаалах хууль байгаагүйсэн бол ихэнх хотууд маань хогоор дүүрч, гол ус маань бохирдон ундны ус ховордож, сэлэх болон загасчлах гэсэн асуудал үгүй болох байсан бизээ. Аюулгүйн бүс бүслэхийг шаардах гэх мэт аюугүй байдлыг хангах дүрэм гаргаагүйсэн бол зам тээврийн осол одоогийнхоос хамаагүй илүү байх байсан. Төрийн эдийн засгийн үүрэг Засгийн газар яагаад эдийн засгийн зарим асуудалд оролцдог мөртлөө заримд нь огт оролцдоггүй вэ? Яагаад үйл ажиллагааны цар хүрээ нь сүүлийн 100 жилд маш их өөрчлөгдөж байгаа бөгөөд үүрэг хариуцлага нь улс орон бүрт өөр өөр байдаг вэ? Засгийн газрын оролцоо хэт их байна уу? Хийхээр зорьсоноо сайн биелүүлж байна уу? Эдийн засгийн үүргээ бүрэн биелүүлж чадаж байна уу? Эдгээр асуултууд нь төрийн эдийн засгийн үүрэгтэй холбогдох үндсэн асуултууд юм. Эдгээрт хариулахын тулд орчин үеийн эдийн засагт гүйцэтгэх төрийн үүргийг авч үзэх хэрэгтэй. Ингэхдээ бид төрийн үүрэг хэмээх ойлголт хэрхэн үүссэн, 20-р зуунд энэхүү үүрэг нь хэрхэн өөрчлөгдөж байгааг авч үзэх хэрэгтэй. АНУ-ын холимог эдийн засаг АНУ нь холимог эдийн засагтай бөгөөд эдийн засгийн ихэнхи үйл ажиллагаа нь хувийн салбарт харьяалагдаж үлдэх хэсгийг засгийн газар хариуцаж байдаг. Үүнээс гадна засгийн газар хууль тогтоомж, татвар, татаасуудаараа хувийн секторын үйл ажиллагаанд нөлөөлж байдаг. Харин үүний эсрэгээр хуучин ЗХУ-ын эдийн засгийн ихэнхи үйл ажиллагааг төрөөс төвлөрсөн байдлаар явуулдаг байсан. Одоо бол Хойд Солонгос болон Кубй улсын төр ийм эрх үүргийг өөртөө хүлээсэн байдаг. Баруун Европын ихэнхи орны төр АНУ-тай хартцуулахад эдийн засгийн асуудалд харьцангуй их нөлөөтэй байдаг. Жишээ нь Францын засгийн газар цахилгаан, онгоц, машин үйлдвэрлэл гэх мэт эдийн засгийн олон асуудалд оролцож байсан удаатай. Хэдийгээр 1980 оноос хойш төрийн өмчийг хувьчлах явц үргэлжилж байгаа ч Европын орнуудад1 засгийн газрын үүрэг роль нь АНУ-тай харьцуулахад ерөнхийдөө хэвшмэл байгаа. АНУ-ын холимог эдийн засгийн эх сурвалж энэ орны өөрийнх нь эх сурвалжид оршдог. АНУ-ын Үндсэн хуулийг баталж байх үед улсаа үндэслэгчид нь шинэ засгийн газрын үүрэгтэй холбоотой үндсэн асуудлуудыг хөндөж тавьсан байдаг. Үндсэн хуульд холбооны засгийн газрын эдийн засгийн эрх үүргийг тодорхой тусгасан. Тухайлбал засгийн газар шуудан холбоо, цаасан мөнгө хэвлэх үүргийг хүлээнэ гэсэн байдаг. Энэ нь тухайн үед одоогийн бидний нэрлэж заншсан “оюуны өмчийн эрхийн” үндэс суурийг тавьсан бөгөөд засгийн газарт патентыг бүртгэж, лицензи олгох эр олгосноор шинэ бүтээл оновчтой саналыг дэмжин урамшуулах эхлэл тавигдсан. Мөн холбооны засгийн газарт татвар ноогдуулах эрх олгосон боловч үүнд экспортын татвар, орлогын албан татвар,хөрөнгийн татвар багтаагүй байв. Улс орны хөгжлийн ирээдүйд чухал зүйл бол үндсэн хуулийн 1.8.3-т заасан муж хоорондын худалдааг зохицуулах эрхийг холбооны засгийн газарт өгсөн байлаа. Нэгэнт нэг мужид үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн өөр мужид борлогдохтой холбоотой асуудал эдийн засгийн үйл ажиллагааны томоохон хэсэг учраас энэхүү заалт нь засгийн газрын зохицуулах үйл ажиллагааны ихэнхийг хамарч өргөнөөр хэрэглэгдэх болсон. АНУ-ын түүхийн үйл явцад засгийн газрын үүрэг өөрчлөгдсөөр ирсэн. Тухайлбал, 100 жилийн өмнө зарим томоохон замууд, төмөр зам бүгд хувийн өмч байсан бол өнөөдөр хувийн өмчийн том зам байхгүй болж муж хоорондын ихэнхи төмөр замыг Amtrak хэмээх төрөөс татаас авдаг байгууллага хариуцах болсон. Учир нь холимог эдийн засаг нь төрийн болон хувийн секторын эдийн засгийн үйл ажиллагааны зохистой хилийг тодорхойлж бэрхшээлтэй байнга тулгарч байдаг. Тиймээс энэ улсын төрийн эдийн засгийг судлах ажил нь асар сонирхолтой бөгөөд чухал байдаг болой. 1 Францын тухай дэлгэрэнгүй материалыг H.Dumez and A.Jeunemaitre, Privatization in France: 1983-1993, in Industrial Privatization in Westren Europe: Pressures, Problems and Paradoxes, ed. Vincent Wright, London and New York: Pinter Publishers, 1994,pp83-105, 194 хуудаснаас үзнэ үү. Засгийн газрын санаанууд үүргийн талаарх ялгаатай үзэл Засгийн газрын үүргийн талаарх орчин үеийн үзэл санаануудыг сайн ойлгохын тулд өнгөрсөн үед үүсэж хөгжсөн үзэл санаануудыг авч үзэх нь зүйтэй.2 XVIII ба XIX зууны үед үүсэн зарим санаанууд нь 20-р зууны эдийн засгийн хөгжилд нөлөө үзүүлж байсан бөгөөд эдгээр нь өнөөг хүртэл чухал ач холбогдолтой хэвээр байгаа юм. XVIII зууны гол үзэл санаа нь засгийн газар үйлдвэрлэл худалдааг идэвхитэй дэмжих хэрэгтэй гэж байсан бөгөөд үүнийг ялангуяа Францын эдийн засагчид их дэмжиж байв. Энэ үзэл санааг баримтлагчдыг мерканталистууд гэнэ. Үүнийг Адам Симт (орчин үеийн эдийн засгийн үндэслэгч гэж тооцогддог) 1776 онд Үндэсний баялаг номоороо няцаасан билээ. Тэрбээр засгийн газрын үүрэг нь ихээхэн хязгаарлагдмал гэж үзсэн. Смит өрсөлдөөн болон эдийн засгийн мотив нь хувь хүмүүсийг өөрсдийн ашиг сонирхлын төлөө олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн үйл ажиллагаа явуулахад хүргэдгийг тайлбарлахыг оролдсон. Эдийн засгийн ашиг сонирхол нь хувь хүмүүсийг өрсөлдөхөд хүргэж бусад хүмүүсийн хүсэж байгаа тэрхүү бараа үйлчилгээг нийлүүлэхэд хүргэдэг гэсэн. Зөвхөн бусдын хүсэж байгаа барааг үйлдвэрлэн зах зээлд харьцангуй хямдаар нийлүүлж байгаа тэр л компаниуд оршин тогтнож чадна. Тиймээс Смит эдийн засаг нь далд гарын хүчээр зохицуулагдаж зах зээл дээр эрэлттэй байгаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж хамгийн зохистой замаар үйл ажиллагаа явуулж байдаг гэж үзсэн. Адам Смитийн санаа засгийн газар болон эдийн засагчдад хүчтэй нөлөө үзүүлсэн. 19-р зууны хамгийн нөлөө бүхий эдийн засагчид болох Жон Стюарт Милл, Нассау Синёр laissez faire буюу төрийн оролцоогүй чөлөөт эдийн засаг гэсэн номлол гаргажээ. Тэд засгийн газар хувийн секторыг тайван орхиж, хувийн өмч бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, хяналт тавихгүй байх ёстой гэж үзсэн. Хөндлөнгийн оролцоогүй өрсөлдөөн нийгмийн ашиг сонирхолд үйлчилнэ гэж үзэж байлаа. Гэхдээ 19-р зууны бүх эдийн засагчид Смитийн санааг дэмжээгүй нь мэдээж. Учир нь нийгэмд шударга бус орлого хуваарилалт явагдсаар, ажилгүйдэл газар авч, ажилчин анги оромж шиг зүйлдээ амьдарсан хэвээр байлаа. Энэ үеийн алдарт зохиолч Чарльз Дикенсажилчин ангийн ядуу зүдүү байдлыг романууддаа дүрсэлж байсан бол Карл Маркс, Сисмонди, Роберт Овен гэх мэт сэтгэгчид өөрсдийн харж байгааг бүтээлдээ тайлбарлаад зогсохгүй нийгэм хэрхэн зохион байгуулагдаж болох талаар өөрсдийн арга замыг дэвшүүлсэн онолоо туурвиж байв. Тэдгээр сэтгэгчид Адам Смитийн эдийн засгийн хөдөлгөгч хүч гэж үзэж байсан хувийн эзэмшлийн хөрөнгийг нийгмийн дайсан гэж эсрэгээр нь үзэж байсан хувийн эзэмшлийн хөрөнгийг нийгмийн дайсан гэж эсрэгээр нь үзэж байв. Маркс хэдийгээр нийгмийн асуудал уруу хэт хазайсан боловч засгийн газар үйлдвэрлэлийн үйл явцыг хянахад ихээхэн үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзэгсдийнхээ дунд яах аргагүй томоохон байр эзэлнэ. Овен гэх мэт эрдэмтэд засгийн газар болон хувийн өмчтөний аль н ч биш харин өөрсдийн харилцан ашиг сонирхлын төлөө хамтран ажиллаж чадах хувь хүмүүс нэгдсэн нийлснээр эдийн засаг ба нийгэм илүү үр ашигтай ажиллана гэж үзэж байлаа. 2 A.O.Hisrchman, Shifting Involvements: Private Interest and Public Action, Princetion, N.J:Princeton University Press, 1982. Hirschman засгийн газрын үүрэг роль зохистой байхын тулд байнга өөрчлөгдөж байх ёстойг тайлбарласан сонирхолтой онол дэвшүүлсэн байдаг. Нэг талаас хувийн өмч болон хувийн өмчтөнгүүд болон хөндлөнгийн оролцоогүй чөлөөт үйлдвэрлэгчид, нөгөө талаас төр үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчилнө гэсэн эсрэг тэсрэг хоёр үзэл санаа нь олон улсын тавцан дээр улс төр, эдийн засгийг хөтлөх хүч болон гарч ирээд хүйтэн дайн эхлэхэд хүргэсэн. Өнөөдөр хуучин ЗХУ болон зүүн Европын хаалттай байсан улс орнууд зах зээлийн эдийн засаг уруу шилжилт хийж байгаа бөгөөд эдгээр орны засгийн газруудын эдийн засгийн үрэг хариуцлага ихээхэн өөрчлөгдөж байна. АНУ-д ч гэсэн төрийн эдийн засгийн үүрэг өөрчлөгдөж байгаа бөгөөд энэ өөрчлөлт нь аажим, бүхэл бүтэн зууны эдийн засгийн үйл явцын хариу үйлдэл болон явагдаж байна. Хэдийгээр хувийн өмчийн аж ахуйн нэгжийн газрууд нь эдийн засгийн хөгжлийн түлхүүр гэдэгтэй маргах хүн гарахгүй ч засгийн газар нь зах зээлд салшгүй чухал үүрэг гүйцэтгэсээр байгаа юм. Энэхүү үүргийн мөн чанар нь маргаантай бөгөөд маш нарийн асуудал юм. Төрийн эдийн засаг дахь оролцооны шалтгаан: Зах зээлийн алдаа Их хямралын үе буюу ажилгүйдэл 25 хувьд хүрч 1929 онд үндэсний нийт бүтээгдэхүүн 3 дахин буюу урьд байгаагүй хэмжээгээр буурсан нь засгийн газарт хандах ихэнхи хүмүүсийн хандлага өөрчлөгдөхөд хүргэсэн. Тиймээс зах зээлийг хяналтгүй орхих нь томоохон алдаанд хүргэх учраас засгийн газар ямар нэг байдлаар зах зээлд оролцох ёстой гэсэн хандлага үүссэн. Английн алдарт эдийн засагч Жон Мейнард Кейнс Их хямралын үед засгийн газар эдийн засгийн уналтын эсрэг ямар нэг хийх ёстой болоод байгаа биш харин хийдэг байх ёстой гэсэн санаа дэвшүүлсэн. Засгийн газар эдийн засгийг тогтворжуулахад оролцох ёстой бөгөөд үр ашигтайгаар оролцож чадна гэдэг санаа нь эцэстээ АНУ-ын хууль тогтоомжинд тусгагдаж, 1946 оны Бүрэн ажил эрхлэлтийн акт нэртэйгээр батлагдсан. Үүний зэрэгцээ Эдийн засгийн зөвлөх хороо Ерөнхийлөгчид энэ талын зорилтоо биелүүлэхэд нь зөвлөх зорилгоор байгуулагдсан. Эдийн засаг ажлын байраар хүмүүсийг хангаж чадахгүй байсан нь зөвхөн нэг асуудал бөгөөд Их хямрал нь өмнө байсан олон хүндрэлтэй асуудлуудыг илүү хурцатган гаргаж ирсэн бөгөөд эдгээр нь урт хугацаанд үргэлжилсэн. Банкны хямрал, хөрөнгийн зах зээлийн уналттай зэрэгцээд олон хүн үндсэндээ мөнгөн хөрөнгөөсөө салсан бөгөөд ихэнхи өндөр настангууд ядуу зүдүүгийн туйлд хүрсэн. Фермерүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ зах зээл дээр асар доогуур байснаас тэд үл хөдлөх хөрөнгө худалдан авсан зээлийн хүүгээ төлж дийлэхгүй өрөнд баригдах нь ерөнхий дүр зураг болсон байв. Их хямралыг даван туулахын тулд Засгийн газар эдийн засгийн үйл ажиллагааг тогтворжуулахад ихээхэн үүрэг гүйцэтгээд зогсохгүй нийгмийн олон асуудлыг шийдэх эхлэл болсон хууль эрхзүйн актуудыг батлан гаргаж байлаа. Үүнд: ажилгүйдлийн даатгал, нийгмийн хамгаалал, хадгаламж эзэмшигчдийг төрөөс даатгах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг дэмжсэн болон нийгэм эдийн засгийн олон зорилгыг биелүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээнүүдийг төрөөс авч байлаа. Эдгээр арга хэмжээнүүдийг бүхэлд нь Шинэ Гэрээ/New Deal/ гэж нэрлэгддэг. Дэлхийн 2-р дайны дараа АНУ урьдчилан тооцоолшгүй амжилтанд хүрсэн. Гэхдээ хүн бүр хөгжил дэвшлийн эхний үр жимснээс хүртэж чадаагүй нь ойлгомжтой. Олон хүмүүс төрөхөднь өөрийг нь хүрээлж байсан тэр ядуу зүдүү нөхцөлд амьдарч сайн боловсрол, амьдрал хүрэлцээтэй цалин хөлс бүхий ажил хийж чадахгүй хэвээр байлаа. Энэхүү эрх тэгш бус байдал нь 1960 онд гарсан засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгалаа олсон бөгөөд Ерөнхийлөгч Линдон Б.Жонсон “Ядуурлын эсрэг дайн” зарласан. Төрөөс явуулж буй зарим арга хэмжээнүүд нь ядуусын аюулгүй байдлыг хангах тухайлбал хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээгээр хангахад чиглэж байсан бол ажилгүйчүүдийг сургалтанд хамруулах, ядуу өрхийн сургуулийн өмнөх насныханд боловсрол олгох зэрэг нь ядуусын эдийн засгийн ерөнхий байдлыг дээшлүүлэхэд чиглэж байлаа. Засгийн газар эдгээр хүндрэлтэй асуудлуудыг намжааж чадсан уу? Хэрэв амжилт гарсан бол түүнийг хэрхэн хэмжих вэ? Үнэн хэрэгтээ засгийн газраас хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүд нь хүсэж байсан үр дүндээ бүрэн хүрч чадаагүй бөгөөд энэ нь тодорхой хэмжээгээр алдаа гарсныг харуулж байна. Тухайлбал эрүүл мэндийн салбарт явагдсан арга хэмжээнүүдийн үр дүнд эрүүл мэндийн үйлчигээ авахад ядуу хоосны ялгаа бараг арилсан боловч тэдний дундаж наслалтын зөрүү хэвээр үлдсэн. Өндөр настангуудын эрүүл мэндийн зардлыг төрөөс даах болсноор тэдгээр хөгшдийн гэр бүлийнхэн хөгшдийнөө эрүүл мэндийг зардлыг хэрхэн санхүүжүүлэх вэ гэдэгт зовнихоо больсон. Гэхдээ үндэсний хэмжээгээр эрүүл мэндийн зардал хурдацтай өсөж байгаа нөхцөлд дараагийн үеийнхэн тухайн хөнгөлөлттэй нөхцөлийг эдлэх үү гэдэг эргэлзээнд хүргэсэн. Ядуурлын эсрэг дайн 30 жил үргэлжилсний дараа ч АНУ-д ядуу тарчиг байдал устаагүй хэвээр л байлаа. Засгийн газрын үйл ажиллагааг дэмжигч болон шүүмжлэгчдийн аль аль нь зөвхөн зорилго сайн байх нь хангалтгүй гэдэг дээр санал нийлж байсан бөгөөд засгийн газрын ихэнхи үйл ажиллагаа зах зээл өөрөө хэрэгжүүлж чадахгүй зүйл дээр төвлөрч байсан ч хэрэгжүүлэх арга зам нь зэх зээлийн асуудлуудтай тулгарч зах зээл, хэрэглэгчиддээ зохицож чадахгүй байлаа. Тухайлбал хот тохижуулах хөтөлбөрийн хүрээнд хот доторх зарим үзэмж муутай болон чанаргүй барилгуудыг илүү чанартай байраар солиход зарим оршин суугчид үнийг нь дийлж чадахгүйн улмаас улам бүр муу нөхцөлд амьдрах буюу бүр орон гэргүй болох асуудал ч үүсч байв. Орон гэргүйчүүдийн асуудал улс орны хэмжээнд хурцаар тавигддаг асуудлын нэг болсон. Улсын сургуулиудыг нэгтгэх ажиллагаа оршин суух газрын тусгаарлалтаас шалтгаалаад нилээд амжилт олж байсан ч гэсэн хувийн сургуулиудаас яавч сайн байж чадахгүйбайлаа. Фермүүд дээр хэрэгжиж байсан үйл ажиллагаануудын үр ашиг нь зохисгүй хуваарилагдаж байсан бөгөөд том фермерүүд эдгээр үйл ажиллагаанаас илүү их ашиг хүртэж байхад жижиг фермерүүдийн оршин тогтнол улам бүр хүнд болж байв. Төрийн нийгмийн халамжийн хөтөлбөрүүд гэр бүл салж сарнихыг дэмжсэн болж төрөөс хараат байдлыг нэмэгдүүлж байна гэсэн олны үг 1996 онд нийгмийн халамжийн үйл ажиллагаанд нарийн шалгалт хийлгэхэд хүргэсэн. Засгийн газрын оролцоо идэвхитэй хэвээр үргэлжлэх ёстой гэж үзэгсэд эсрэг үзэлтэнгүүд буюу шүүмжлэгчид нь төрийн үйл ажиллагааны алдааг хэтрүүлэн авч үзэж байна гэцгээж байсан бөгөөд төр улс үндэстэнд тулгараад байгаа нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд оролцохоо бүр болих биш харин засгийн газар хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ дахин авч үзэж илүү зохистой болгох хэрэгтэй гэж үзсэн. Төрийн алдаа Хэдийгээр зах зээлийн алдаа нь 1930-аас 1960 он хүртэл засгийн газрын үйл ажиллагаа идэвхитэй явагдахад хүргэсэн боловч 1970-1980 онуудад эргээд эдгээр арга хэмжээний дутагдалтай талууд нь эдийн засагчид, улс төрчид, эрдэмтдийг төрийн алдаа хайхад хүргэсэн. Ямар учраас засгийн газрын хөтөлбөрүүд үр ашигтай хэрэгжиж чадаагүй вэ? Төрийн гаргасан алдаанууд нь тохиолдлын шинж чанартай байв уу эсвэл засгийн газрын үйл ажиллагааны урьдчилан төсөөлж болох салшгүй үр дүн байв уу? Эдгээр нь ирээдүйн үйл ажиллагаанд сургамж болохуйц уу үгүй юу? Түрээсийн хөлсны хяналт: Төрийн алдаа сэдвийн жишээ Их хямрал болон Дэлхийн II дайны дараа Нью Йорк хотод орон сууцны хомсдол үүссэн. Ингээд ямар ч эдийн засагчийн төсөөлж байгаачлан нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүйгээс орон сууцны үнэ өссөн. Харин төр зах зээлийн энэ хүчийг тооцоолж чадаагүй. Хууль батлагчид түрээсд хяналт тавих хууль эрхзүйн акт үйлдэж байхдаа учрах үр дагаврыг нь тооцоолж чадаагүй бөгөөд орон сууц түрээслэгчид нь хөрөнгө оруулалтаа орон сууцны үнэ багассан тохиолдолд өөр илүү үр ашигтай зүйлд оруулна гэдгийг үл хайхарсан. Түрээсэнд хяналт тавихыг дэмжигчид эцсийн дүнд орон сууц түрээслэх явдал багасч, түрээслүүлэгсдийн үйлчилгээ муудахыг харахаас өөр арга байгаагүй. Хэдийгээр засгийн газар үйлчилгээг сайн байлгахын тулд стандарт тогтоохыг оролдсон ч энэ нь бүрэн хэрэгжиж чадаагүй бөгөөд орон сууцны түрээслэлтийг улам бүр багасгахад нөлөөлсөн. Хотын захиргаа энэхүү байдлыг сайжруулах зүйл юу ч хийж чадахгүй байсан бөгөөд шинэ орон сууцны түрээсийн хяналтыг хүчингүй болгохоос аргагүйд хүрсэн. Гэхдээ ихэнхи хуучин байрнууд түрээсийн хяналттай хэвээр үлдсэн. Ихэнхи нь түрээсийн хөлс өсөхийг хязгаарлах “түрээсийн хөлсийг тогтворжуулах” хууль тогтоомжийн дагуу явагдсан. Тавьсан зорилгодоо хүрэх явцдаа гаргасан засгийн газрын үндсэн дөрвөн алдаа нь: засгийн газрын бүрэн бус мэдээлэл, явуулсан бодлогогүй үйл ажиллагаа, хүнд сурталд тавих хяналт сул байх, улс төрийн үйл ажиллагаатай холбоотой хязгаарлалтууд болно. 1.Мэдээллийн хязгаарлагдмал байдал. Ямарваа үйл ажиллагааны үр дагаврууд нь ярвигтай нарийн бөгөөд урьдчилан тооцоолох бараг боломжгүй байдаг. Тухайлбал, төрөөс өндөр настнуудад чиглэсэн эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ эрүүл мэндийн зардал өндөр хурдацтай өсөхийг урьдчилан т...
View Full Document

  • Summer '18
  • Munkhjargal

  • Left Quote Icon

    Student Picture

  • Left Quote Icon

    Student Picture

  • Left Quote Icon

    Student Picture