Mongol-khel_2.pdf - \u0425\u041e\u0401\u0420\u0414\u0423\u0413\u0410\u0410\u0420 \u0410\u041d\u0413\u0418\u0419\u041d \u041c\u041e\u041d\u0413\u041e\u041b \u0425\u042d\u041b\u041d\u0418\u0419 \u0421\u0423\u0420\u0413\u0410\u041b\u0422\u042b\u041d \u0426\u04e8\u041c \u0425\u04e8\u0422\u04e8\u041b\u0411\u04e8\u0420\u0418\u0419\u0413 \u0425\u042d\u0420\u042d\u0413\u0416\u04ae\u04ae\u041b\u042d\u0425

Mongol-khel_2.pdf -...

This preview shows page 1 out of 81 pages.

You've reached the end of your free preview.

Want to read all 81 pages?

Unformatted text preview: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ Танилцуулга Энэ нь хоѐрдугаар ангийн монгол хэлний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үлгэрчилсэн төлөвлөлт юм. Тухайн ангид судлах 231 цагийн агуулгыг улирал бүрд хуваан хэрэгжүүлэхдээ I улиралд баримтын эхэд, II, III, IY улиралд баримтын бус эхэд суурилна. Суралцахуйн удирдамжид тусгагдсан суралцахуйн зорилтуудыг хэрхэн дараалуулж эзэмшүүлэх нь багшид нээлттэй бөгөөд тухайн хичээлийн жилд сурагч ямар нэг түвшинд эзэмшсэн байх нь тус хөтөлбөрийн үр дүн юм. Суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэх явцыг зөв чиглүүлэх үүднээс боломжит үйл ажиллагаа, хэрэглэгдэхүүнийг санал болгож, ерөнхий байдлаар зөвлөмжилж өгснийг багш нар хувирган баяжуулан хэрэглэх боломжтой. Өөрчлөн хувиргахдаа II ангийн сурагчдын унших чадварыг хөгжүүлэх унших арга барилыг эзэмшүүлэхэд голлон анхаарч, ярих- сонсох, бичих чадварыг агуулгын хүрээнд хөгжүүлэхэд аргазүйн боловсруулалт хийнэ. Түлхүүр чадварыг хөгжүүлэх зорилгоор 1-р улиралд түлхүү хөгжсөн ярих чадварт суурилан бичгээр ярьж буй зүйлээ илэрхийлэх тухайлбал, талархсанаа, баярласнаа бичгээр илэрхийлэх, мэндчилгээ хайртай хүмүүс бол эд хогшлыг хүнчлэн сэтгэж талархал мэндчилгээг бичих, энгийн хэрэглээний сургалт болгож дэвтэр нүүрлэх, анкет бөглөх толь бичиг ашиглаж үгийн утгыг таних зэрэгт сургаж байсан бол, 2-р улиралд хүн, амьтны нэрийг томоор бичдэгийг мэдэж томоор бичих дүрмийн сангаа баяжуулах, эр эм үгийг ялган –ы,-ий залгаврыг зөв бичих, н,г –г ялган унших, дуудах, бичигт тэмдэглэх, 3-р улиралд хүүрнэсэн, асуусан утгатай өгүүлбэрийг утгаар ялгахаас гадна бичигт тэмдэглэж сурах, үгийг үелэх, эгшгийн тоогоор үе байдаг, мөрд үеэр тасалж шилжүүлэхийг олн дахин давтан үйлдэх явцдаа ажмаар ялган сурах, зүй тогтлоо ухаарч загварчлах аргад сурна. Харин 4-р улиралд тулгуур ухагдахуун буюу мэдлэгийг хэрхэн системчлэх, загварчлах, загвар ашиглан дэлгэрүүлэн тайлбарлан ярих, жишээ баримтаар батлах аргад суралцана. Цөм хөтөлбөрт: Чадвар 1. Унших 2.Ярих3. Бичих 4.Хэлзүй, үгийн Бүгд сонсох санг хэрэглэх Суралцахуйн 15 11 26 7 59 зорилтын тоо Эндээс харвал унших, бичих үйлээр эзэмших чадвар түлхүү байгаа нь уншиж, сонсож ойлгосноо ярьж, бичиж илэрхийлэх, ингэхдээ хэлзүй, үгийн сангийн мэдлэгээ хэрэглэх чадвартай болгох зорилготой юм. Хичээлийн жилийн хугацаанд дээрх 59 чадварыг эзэмшсэн байх нь л хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн байх болно. Хөтөлбөрийн агуулга нь анги бүрт өргөжин тэлж гүнзгийрснийг монгол хэлний бага боловсролын цөм хөтөлбөр, 2-р ангийн багшийн ном, сурах бичиг зэргээс харьцуулан харна уу. Нэг . УНШИХ ЧАДВАР Суралцахуйн зорилтын тоо 1.1. Үгийн утгыг ойлгох 1.2. Эхийн агуулгыг ойлгох 1.3. Эхийн далд утгыг бүтээлчээр ойлгох 1.4. Уран зохиолын эх унших 1.5. Хэрэглээний эх унших 1.6. Сонгон унших 2 4 2 4 2 1 Монгол хэлний хичээлийн зорилго бол сурагчдын сонсох-ярих, унших бичих хөгжүүлэх явдал бөгөөд эдгээр чадваруудын үндэс суурь нь унших чадвар юм. Сайн ярьж, бичнэ гэдэг бол уншиж ойлгосны үр дүн гэж судлаачид үзсэн байдаг. Унших чадвар нь уншлагын дөрвөн чанар буюу зөв, хурдан, уран унших зорилгыг өөртөө агуулдаг. 1.1. Үгийн утгыг ойлгох Суралцахуйн зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн 1.1.1. Эхэд байгаа танил биш үгсийг өөрийн ойлгосноор тайлбарлах 1.1.2. Хялбар толь бичиг, үгийн цэсээс хэрэгтэй үгээ эхний үсгээр олж сурах Уншсан эхээс утгыг нь ойлгохгүй байгаа үгийг олж тэмдэглэх Тухайн үгийн утгыг тайлбарлах, санал бодлоо нөхөдтэйгөө хуваалцах (өөрийн үгээр тайлбарлах) Бусдын тайлбарыг хүлээцтэй сонсох Аль хувилбар илүү оновчтой байгаа талаар ярилцах Өгүүлбэр зохион хэлэх, бичих Зургаар өгүүлбэр зохиох Жишээлбэл: Аав сур элдэх үү? Ээж тохош оѐно. сур-эмээлийн сур, бугуйлын сур сур- шир арьсыг урт зүсч зүсэж элдсэн нь Морины хазаар, жолоог сураар хийдэг. Би өвөөдөө сур элдэхэд нь туслав. Сурыг бод малын арьс ширээр хийдэг. Бөхчүүд гутлаа сураар боосон байдаг. Бөхчүүд сур дэрлэж унтдаг. Уншсан эхээс утгыг нь ойлгохгүй байгаа үгийг олж тэмдэглэх Тухайн үгийн утгыг тайлбарлах, санал бодлоо нөхөдтэйгөө хуваалцах (өөрийн үгээр тайлбарлах) Бусдын тайлбарыг хүлээцтэй сонсох Аль хувилбар илүү оновчтой байгаа талаар ярилцах Үгийн цэс, толь бичгээс хэрэгтэй үгээ эхний үсгээр хайж олох Унших, бичиж тэмдэглэх Өөрийн тайлбар болон үгийн цэс, толь бичгийн тайлбарыг харьцуулах Өгүүлбэр зохион хэлэх, бичих Зургаар өгүүлбэр зохиох Жишээлбэл: Унших эх Тагт ургасан арц нэг ногоон Тайгад ургасан хуш нэг ногоон Талд ургасан зээргэнэ нэг ногоон Асуултын дагуу ярилцах Хаана ургаса арц нэг ногоон бэ? Хаана ургасан хуш нэг ногоон бэ? Хаана ургасан зээргэнэ нэг ногоон бэ? Таамаглах Сурагчид хаана? гэсэн асуултын дагуу таг, тайга гэдэг юу болохыг таамаглах. Үгийн цэс, толь бичгээс хайж олох таг- уулын хавтгайвтар орой сур элдэж буйг харуулсан зураг, бичлэг. Суран эдлэлийг сурагчдад бодитоор үзүүлэх Сур хийх дарааллыг танилцуулах (Жамбын Дашдондогийн “Долоон бөхтэй тэмээ” номын 4 дүгээр тал) “Монгол хэлний товч тайлбар толь” (Я.Цэвэл, УБ., 2013, 2 дугаар хэвлэл) Зурган үзүүлэн Үзүүлэн№1 Ижил тал Ногоон өнгөтэй Үзүүлэн№2 таг уулын таг Ялгаатай тал Арц- хад асгатай газар ургадаг Хуш- самар ургадаг Зээргэнэговьд ургадаг таг тогооны таг Янз бүрийн дуу, чимээний бичлэг Жишээ нь: морь янцгаах, ямаа, хонь майлах, ингэ буйлах гэх мэт. “Монгол хэлний дэлгэрэнгүй тайга-хөвч, ой бүрхсэн өндөр аглаг уул нуруу Өгүүбэр зохиох Арц өндөр уулын тагт ургадаг. Хөвсгөлийн тайгад цаа буга байдаг. тайлбар толь” (Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, УБ., 2008) Багшид өгөх санамж Эхэд байгаа танил биш үгсийг өөрийн ойлгосноор тайлбарлах Сурагчид үгийн утгыг өөрийн үгээр тайлбарлан ярьж, бичихдээ тухайн зүйлийг зөвхөн ухагдахуунаар ойлгон тайлбарлаж байна уу эсвэл хэлбэр, бүтэц, шинж чанар, эд зүйл, юунд хэрэглэдэг гэх мэтээр сэтгэхүй, сэрэл, хүртэхүйн нарийн үйлдэл хийж тайлбарлаж байна уу гэдэгт анхаарлаа хандуулан, үйл ажиллагаагаа төлөвлөн хэрэгжүүлэхийг санал болгож байна. Зарим сурагчид үгийн утгыг зөвхөн ухагдахуунаар нь ойлгосон байдаг бол зарим сурагчид мөн чанараар нь ойлгож дэлгэрэнгүй тайлбарладаг. Жишээлбэл: амьтан, таван хошуу малын нэг Тэмээ амьтан, таван хошуу малын нэг, хоѐр бөхтэй, айлууд тэмээгээр нүүдэг, ус уухгүйгээр олон хоног явж чадна, эрийг буур, эмийг ингэ, төлийг ботго гэнэ. Говьд амьдардаг. Иймд багш нар үгийн утгыг зөвхөн ухагдахуунаар нь ойлгон тайлбарлаж байгаа сурагчдын суралцахуйг дэмжин ажиллах хэрэгтэй. Хөдөө орон нутгийн хүүхдүүд буюу малд ойр өссөн тэдний хувьд сурыг юугаар хийдэг, юунд хэрэглэдэг талаар мэдлэгтэй байдаг учир энэ үгийн утгыг тайлбарлахад хүндрэлтэй биш юм. Гэтэл хот буюу суурин газар өссөн хүүхдэд сур гэдэг үгийн утгыг тайлбарлахад бэрхшээл учирч болох юм. Мөн зарим сурагчдад гэрлэн дохио, цахилгаан шат, гэрлэн дохио гэх мэт үгйн утгыг нарийн тайлбарлахад хүндрэлтэй байж болох юм. Иймд хүүхэд нэг бүрт хүрч ажиллахын тулд тухайн сурагчдын өссөн орчин, орон нутгийн онцлог, түүх, соѐлыг харгалзан үзэж, арга зүйгээ төлөвлөх шаардлагатай болох нь харагдаж байна. Сурагчдын зориудын анхаарлын төвлөрөл сул, хийсвэрлэн бодох чадвар нь хараахан төлөвшөөгүй үе тул үгийн утгыг тайлбарлахдаа үзүүлэн-тайлбарлах аргыг түлхүү хэрэглэх нь үр дүнтэй гэж үзэж байна. Үнэлгээг зорилгоор нь явцын, эцсийн гэж ангилдаг бөгөөд явцын үнэлгээ нь суралцах үйл ажиллагаа сайжруулахад хэрэглэх feedback болохуйц мэдээллийг суралцагч болон багшид өгч байх зорилгыг өөртөө агуулдаг байна.1 Сурагчдын ярих-сонсох, унших, бичих чадварыг төлөвшүүлэх хамгийн хариуцлагатай үе тул багш болон эцэг, эхийн дэмжлэг туслалцаа хамгийн чухал юм. Сурагчдын үгийн нөөц хангалтай биш байдаг тул үгийн баялгийг нэмэгдүүлэх зорилгоор үгийн утгыг тайлбарлах, хялбар үгийн цэстэй ажиллах, толь бичгийн үүрэг зориулалтыг мэдэх, түүнийг хэрэглэх үйлийн баримжаатай болгох зорилтыг хөтөлбөрт дэвшүүлэн тавьсан билээ. Суралцахуйн энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд багшийн хувьд тэднийг ажиглан үйл ажиллагаанд хэрхэн оролцож байгааг тэмдэглэх, сурах үйл ажиллагаанд гарч байгаа ахиц, дэвшил, хөгжлийг ажиглан, тэмдэглэж, сурагч бүрийн суралцахуйг дэмжих зөвлөгөө буюу feedback болохуйц мэдээллийг цуглуулах хэрэгтэй. Үүний тулд ажиглалтын хуудсуудыг байнга хөтлөх хэрэгтэй. 1 Black, Harrison, Lee, Marshall, William;’Working Inside the Black Box’,2004 Ажиглалтын хуудас (багш) Сурагчийн нэр Е.Тэмүүжин № Сурагчдын нэрс 1 2 3 4 Тайлбарлах үг сур тохош буйл бурантаг Асуултын дагуу таамаглах Үгийн цэс, толь бичгээс хайж олох + + + + + Өгүүбэр зохиох + + + - Ажиглалтын хуудас (багш) Сурагчийн нэр Е.Тэмүүжин № 1 2 3 Тухайн хичээл дээр тайлбарласан үг Тухайн эхийн хүрээнд Утгыг нь Утгыг нь ойлгосон үг ойлгоогүй үг Тухайн эхийн хүрээнд Ухагдахуунаар Дэлгэрэнгүй нь ойлгосон тайлбарласан бэх отно хоршоо Ажиглалтын хуудас (эцэг, эх) Сурагчийн нэр Е.Тэмүүжин № 1 2 Эхийг унших буюу харилцан ярилцах үед тайлбарласан үг бэх отно Тухайн эхийн хүрээнд Утгыг нь Утгыг нь ойлгосон үг ойлгоогүй үг Тухайн эхийн хүрээнд Ухагдахуунаар Дэлгэрэнгүй нь ойлгосон тайлбарласан Үгийн утгыг тайлбарлахдаа хялбар үгийн цэс, толь бичгийг ашиглаж сурна гээн зорилгыг суралцахуйн зорилтод дэвшүүлсэн байна. Суралцахуйн зорилтод хүрэхийн тулд сурагч юу хийх вэ? багш ямар арга зүйгээр сургалтыг зохион байгуулах вэ? үнэлгээгээр сурагчдын суралцахуйг хэрхэн дэмжих вэ? гэдгийг суралцахуйн удирдамжид зөвхөн нэг л санааг дэвшүүлэн багшид санал болгож байгаа. Багш дээрх суралцахуйн зорилтод хүрэхийн тулд суралцахуйн удирдамж болон сурагч нэг бүрийг судлан, өөрийн арга зүйг бүтээх нь багш бүрд нээлттэй. Суралцахуйн удирдамжийг судлах Өөрийн арга зүйг бүтээх Сурагч нэг бүрийг судлах Үгийн утгыг тайлбарлахад шинэ үгийн утгыг үзүүлэх (show), хэлж тайлбарлах (use language) гэсэн үндсэн хоѐр үндсэн арга байдаг. 2 2 Ж.Бат-Ирээдүй: “Гадаад хүнд монгол хэлний үгийн сан, утгын хичээл заах аргын асуудалд” Үзүүлэх (show) Үгийн сангийн жинхэнэ утгыг үзүүлэх (ostensive) арга Жишээлбэл: сур, ногт, бурантаг, чөдөр зэргийг шууд үзүүлэх Зургаар үзүүлэх (pictures) арга Тайлбарлах (use language) Ойролцоо утга (synonyms) –ийг ашиглах арга Жишээлбэл: мэлмий-нүд, хоршоо-дэлгүүр, өөд болох-үхэх, хөвөхживэх Өгүүлбэрээр ойлгуулах (illustrate sentences) арга Жишээлбэл: Аав сураар эмээлийн ганзага хийв. Үгэн тоглоомын (word game) арга Жишээлбэл: Үгийн сүлжээ бөглөх, үгийн утгыг таах оньсого гэх мэт. Дуу чимээгээр таниулах (Audio presentation) арга Янз бүрийн дуу, чимээний бичлэгийг ашиглаж болно. Жишээ нь: морь янцгаах, ямаа, хонь майлах, ингэ буйлах гэх мэт. Дээрх аргуудыг тухайн нөхцөл байдалд тохируулан бүтээлчээр ашиглахыг санал болгож байна. Хэдий чинээ сайн үгийн сантай байна, хэлийг төдийчинээ сайн эзэмших баялаг материалтай байна гэсэн үг. “Хэлнээс үгийн санг хасвал цаана нь юу ч үлдэхгүй.3 Иймд хоѐрдугаар ангийн сурагчдын үгийн баялгийг нэмэгдүүлэх, уламжлалт ѐс заншил, соѐлоос суралцахад үгийн утгыг тайлбарлах үйл чухал бөгөөд энэ нь монгол хэлний сургалтын чухал хэсэг болох нь харагдаж байна. Мөн багш өөрөө хичээл, сургалтын явцад хэлж байгаа үг бүрээ бодож боловруулж хэлэх, мөн өөрийн үгийн сангаа байнга арвижуулахын тулд санаачилгатай ажиллах хэрэгтэй. Багшийн асуулт болон тайлбар яриа ойлгомжгүй, эмх замбараагүй байх нь сурагчдын ярих чадварт сөргөөр нөлөөлдөг байна. 1.2. Эхийн агуулгыг ойлгох Суралцахуйн зорилт 1.2.1. Эхийн агуулгыг ерөнхийд нь ойлгох 3 Сурах үйл ажиллагаа Эхний уншилт Сонгосон эхийг унших (Ганцаараа унших, хамтарч унших) Агуулгыг ойлгох Асуултын дагуу ярилцах Жишээлбэл: o Ц.Дамдинсүрэнгийн “Цэцэн хурга” өгүүллэгийг унших o Асуултын дагуу ярилцах Хурганууд яагаад сандран зугтав. Хурга яагаад шувуу шиг нисэх болов? төсөөлөн бодоорой. Санаагаа найз нөхөдтэйгөө хуваалцаарай Бэлтрэгнүүд яагаад хургыг дагаж явсан бэ? Хэрэглэгдэхүүн Монгол ардын үлгэрүүд Монголын болон дэлхийн зохиолчдын хүүхдэд зориулсан бүтээлүүд Багшийн асуулт Ц.Дамдинсүрэнгийн “Цэцэн хурга” өгүүллэг 1. Хурганууд хаана бэлчиж байсан бэ? (Энгийн. Асуултын хариуг эхээс олох боломжтой.) 2. Хурган яагаад “Лексика в обучении русскому языку (Методика) Морковкин В.В, под ред. А.А.Леонтьева, М, Рус.яз. 1988 ; Дахин уншилт Сонгосон эхийг дахин унших Ойлгоогүй зүйлээ нягтлан харах боломжийг олгох (Ганцаараа унших, хамтарч унших) Асуултын дагуу ярилцах Ойлгосноо илэрхийлэх Эхийн агуулгыг ойлгосноо ярьж илэрхийлэх Эхийн агуулгыг үйл явдлын дарааллын дагуу ярих Жишээлбэл: “Өвгөн, эмгэн, ач охин, тахиа дөрөв” үлгэрийг ярихдаа үйл явдлын дэс дарааллыг ашиглах Үлгэрийн үйл явдлын дэс дараалал 1. аж төрөн суудаг байжээ. 2. тээглэн унав. 3. унан, ѐолж гарав. 4. унахад, газарт унаж, цацагдав. 5. сандран орилов. 6. алим байжээ. Эхийн агуулгыг ойлгосноо бичиж илэрхийлэх 1. Тахиа яагаад сандран орилсон бэ? гэсэн асуултад хариулагдах өгүүлбэрийг эхээс олж бичээрэй. огторгуй өөд хөөрсөн бэ? (Задлан шинжлэх. Учир шалтгааныг тайлбарлах) 3. Хурга яагаад шувуу шиг нисэх болов? төсөөлөн бодоорой. (Нэгтгэн дүгнэсэн. Ямар нэгэн боломжит хувилбарыг гаргах) 4. Зохиолыг яагаад “Цэцэн хурга” гэж нэрлэсэн бэ? (Үнэлгээ. Шийдвэр гаргах, түүнийг хамгаалах. Жишээгээр баталж нотлох) 5. Хурганы үйлдээс ямар сургамж авч болох вэ? (Хэрэглээ. Шинэ санаа гарган тайлбарлах) “Өвгөн, эмгэн, ач охин, тахиа дөрөв” үлгэр 2. ...1... Тооны оронд тохирох үгийг нөхөж сонгоорой. Бариул Ямаа ишгэндээ шинэ байшин барив. Ишиг ирж үзээд “Болох байлгүй дээ” гэснээр ажил дуусав. Эргэн тойронд дахин дахин явж үзэхэд нэг л зүйл ...1... таалагдаагүй гэнэ. А.чононд 1.2.2. Б. ишгэнд Д.Давааням Г. ямаанд Уншихын өмнөх үйл ажиллагаа Ц.Дамдинсүрэнгийн “Цэцэн хурга” өгүүллэг Өгүүллэгийн нэрийг хараад юуны тухай өгүүлэхийг төсөөлөн бодох, саналаа хуваалцах Үгийн утгыг тайлбарлах Жишээлбэл: Аймааргүй юмнаас айж зугтаасны улмаас чухам аймаар бэрх явдал болсныг хэнз хурга сүүлд нь олж мэджээ. хэнз-их л хожим орой төрсөн төл Унших үе Унших явцдаа ойлгомжгүй зүйл тааралдвал, “Монголын хүүхдийн уран зохиолын дээж” I,II дэвтэр, УБ., 2009 “Дэлхийн хүүхдийн хүүрнэл зохиолын дээж” УБ., 2012 “Монгол туургатны үлгэр” I,II дэвтэр, УБ., 2010 Монгол ардын жүжиг наадмын аман зохиол УБ., Уншсанаа дарааллын дагуу ярих, бичих харандаа, тодруулагч зэргээр тэмдэглэх, чанга дуугаар дахин унших Уншсаны дараах үе Уншсаны дараа уншсан зүйлийнхээ талаар тунгаан бод Зурж тэмдэглэсэн хэсгийг эргэж харах Тодруулах зүйлийг багш болон найз нөхдөөсөө асуух Уншсанаа найз нөхдөдөө ярьж өгөх Найз нөхдийнхөө яриаг анхааралтай сонсох, тодруулж асуух, залруулах Уншиж, ойлгосноо илэрхийлэх Уншсанаа дарааллын дагуу ярих Уншсан найз нөхдөдөө эргүүлэн ярих Уншсан зүйлийн үйл явдлын дарааллыг хэлэх o Эхлээд ямар үйл явдал болов? o Дараа нь ямар үйл явдал өрнөв? o Төгсгөлд нь ямар үйл явдал болов? гэсэн дарааллын дагуу ярих Уншсанаа дарааллын дагуу бичих Үйл явдлын дарааллыг бичих o Эхлээд ямар үйл явдал болов? o Дараа нь ямар үйл явдал өрнөв? o Төгсгөлд нь ямар үйл явдал болов? гэсэн дарааллын дагуу бичих 1.2.3. Уншсан эхээс сонирхсон хэсгээ дахин унших Эхийн үйл явдлыг зөв дараалалд оруулах Жишээлбэл: Үйл явдлын зөв дараалалд оруулаарай Цэцэн хурга арга ухаан олж, амь мэнд эргэж ирэв. 2 Салхинд хийсэн нэвсгэр цагаан юм нь адсага байжээ. 3 Хурганууд нэг сандарч зугтав. 1 нэвсгэр юмнаас айн Сонгосон эхийг унших Хамгийн сонирхолтой санагдсан хэсгийг тэмдэглэх Дахин унших Сонгох болсон шалгаанаа тайлбарлан ярих Жишээлбэл: Ц.Дамдинсүрэнгийн “Цэцэн хурга” өгүүллэгийн Хоѐр бүргэд бие биетэйгээ зууралдаж ноцолдсоор байгаад хургаа алдчихдаг хэсэг их сонирхолтой санагдсан. Би уншиж байх явцдаа хурга тэнгэрээс газарт унаад үхэх байх гэж бодоод хургыг өрөвдөж байсан. Гэтэл харин хурга азаар газарт унасангүй чонын ууцан дээр 1987 Андерсен Г.Х. Үлгэрүүд Гриммийн үлгэрүүд УБ., 2008 Монгол ардын үлгэр УБ., 2011 Монгол ардын домог УБ.,2011 Ц.Дамдинсүрэнгийн “Цэцэн хурга” Доорх номнууд дээр байгаа Дэлхийн шилдэг үлгэрүүд “Гуталт муур” Соѐмбо принтинг “Бархаадай Турхайдай хоѐрын үлгэр” УБ., 2007, “Мон судар” “Аргат хөгүүд” УБ., 2003, “Эдмон” С.Надмид “ Тоодой, Цоохондой хоѐр” УБ., 2007, “Интерпресс” Г.Ловор “Үлгэрийн орноор аялцгаая” 2007, “Мөнхийн үсэг” Товч агуулга: Сайн санаа муу бүхнийг дийлдгийг харуулсан 14 үлгэртэй. С.Цогтгэрэл “Цагаадай Цоохондой хоѐр” УБ., 2007, “Интерпресс” Товч агуулга: Хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүйн, зөгнөлт, ахуйн сургамжит өгүүлэлгүүдээс бүрдсэн. Ж.Дашдондог “Алтан хөрш” УБ., 2003, “Хаан принтинг” Товч агуулга Атаач жөтөөч зантай суусар өөрийн хөрш хэрэмний сайхан байшинд атаархан янз бүрээр хорлохоор оролдох боловч хорлох гэсэн оролдлого болгон нь хэрмэнд харин ч ач тус болно. Хэрэм тусч хөршдөө баярлаж яаж ачийг нь хариулах талаар бодно. унаад амьд гарсан. Энэ мэтээр сонирхол татсан хэсгийг дахин уншаад яагаад сонгосноо тайлбарлан ярих. 1.2.4. Асуултад тохирох хэсгийг эхээс сонгож унших Сонгосон эхийг унших Асуултад тохирох хэсгийг тэмдэглэх Тэмдэглэснээ өөртөө буюу бусдад унших Жишээлбэл: ...Тэгсэн чинь хурга хад чулуун дээр ойчсонгүй, хатуу газар ч унасангүй нэг бамбагар зөөлөн юман дээр ойчоод амьд мэнд үлдлээ. Хурга босоод юун дээр ойчсоноо харсан чинь нэг муу чоно ухаан зүггүй зугтааж байна. Хурга тэр чонын ууцан дээр ойчсон юм байжээ. Чоно тэнгэрээс ойчсон хурганаас учиргүй айгаад зугтааж байгаа нь тэр байжээ Хурга юун дээр ойчсон бэ? Чоно яагаад зугтаасан бэ? Суусар хамгийн сүүлд өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэгчээр өөрөө хохирох боловч, хэрэм түүнд тусалж авардаг. 1. Ж.Дашдондог "Чулуун домог", " Аав ээж би", "Хар шувууны цагаан домог 2. Ц.Дамдинсүрэнгийн “Цэцэн хурга” өгүүллэг Багшид өгөх санамж Эхийн агуулгыг ерөнхийд нь ойлгох Уншлага бол жирийн нэг үндсэн чадвар төдий биш оюуны нарийн төвөгтэй процесс юм.4 Унших чадварыг хэрхэн эзэмшнээс тухайн хүүхдийн оюуны хөгжил ямар байх нь шууд хамаардаг. Иймд сурагчдын түгрэлгүй зөв, шударга унших чадварыг хөгжүүлэхэд сургууль, багш, эцэг эхчүүдийн анхаарал, дэмжлэг хамгийн чухал үүрэгтэй байдаг. “Эхийн агуулгыг ойлгох”-чадварын хүрээнд эхийн агуулгыг ерөнхийд нь ойлгох гэсэн суралцахуйн зорилтыг дэвшүүлсэн байна. Энэ нь сурагчдын унших чадвартай холбоотой юм. Учир нь энэ ангийн сурагчдын хувьд дүгдрэлгүй унших буюу шууд унших чадварт суралцаж байгаа үе учраас эхийн агуулгыг ерөнхийд нь дүрслэл талаас ойлгодог байна. Иймд хоѐрдугаар ангийн сурагчдын уншаад ойлгох чадварыг нэмэгдүүлэхийн тулд түгдрэлгүй шууд уншдаг чадварыг нэмэгдүүлэхэд багш болон эцэг,эхчүүд анхаарах хэрэгтэй. Түгдрэлгүй шууд унших гэдэг нь ярины хурдтай ижил түвшинд уншихыг хэлж байна. Түгдрэлгүй шууд уншиж байгаа сурагчдын ойлгох чадвар нь илүү байдаг. Эхийн агуулгыг ерөнхийд нь ойлгох чадварыг илрүүлдэг нэг хэлбэр бол уншсанаа эргүүлэн ярих юм. Сайн ярьж байна гэдэг нь ойлгож ухаарсны үр дүн гэж эрдэмтэн, судлаачид тэмдэглэсэн байдаг. Эхийн агуулгыг ойлгох чадвар нь тухайн сонгосон эхийг уншаад тогтоосноо эргүүлэн ярихаас эхэлнэ. Уншаад тогтоосноо эргүүлэн ярих нь энэ ангийн сурагчдын хувьд нилээд хүнд даалгавар гэдгийг багш, эцэг, эхчүүд хүлээн зөвшөөрч тэдэнд урам, зориг өгөх хэрэгтэй. Харин уншаад эргүүлэн ярих чадвар нь төлөвшсөн үед уншаад ойлгосноо эргүүлэн ярихын зэрэгцээ тунгаан бодох чадварыг хөгжүүлэх арга зүйг хэрэгжүүлэхэд анхааран ажиллах шаардлагатай. Арга зүйн нэгэн санаа Сурагчдын унших чадварыг хөгжүүлэхийн тулд унших хэрэгцээг бий болгоход анхаарах нь чухал. Багш бидний нэг том алдаа бол унших үйл гэдэг сайн уншиж байгаа сурагчдын хувьд шагнал-магтаал, тааруу уншиж байгаа сурагчдын хувьд 4 В.А. Сухомлинский шийтгэл-зэмлэл гэсэн ойлголтыг багаас нь өгсөн байдаг. Энэ алдааг яаж залруулах вэ? Эхний алхам Унших хэрэгцээг бий болгох Жишээлбэл: o Ангийн бүх сурагчдад унших бичвэрийг 3-7 хоногийн хугацаатай өгөх. Энэ уншлагын зорилго бол тухайн сурагч сонгосон эх бичвэрийг тодорхой хугацаанд өөрөө бэлтгээд найз, нөхдөдөө уншиж өгөх юм. Энэ нь унших хэрэгцээг бий болгож байгаагийн нэг жишээ юм. o Унших бичвэр нь тухайн сурагчдын унших чадварт тохирсон байна. Сурагчдын чадвар өөр өөр учраас багш хэнд ямар дэмжлэг хэрэгтэй байгааг судлах хэрэгтэй. Унших чадвар сайтайг нь уншуулж магтаад, унших чадвар сул сурагчдыг дахин дахин уншуулж залхаадаг арга зүйгээс аль болох хол байх хэрэгтэй. Тухайн сурагч анги хамт олондоо эх бичвэрийг уншиж өгөхөөр бэлтгэж байхад нь багш, эцэг, эхчүүд хамран ажиллаж, туслаж байна гэсэн ойлголтыг өгөх нь илүү үр дүнтэй арга зүй юм. Бүтээлч уншлагын аргуудыг сургалтад хэрэ...
View Full Document

  • Fall '17

  • Left Quote Icon

    Student Picture

  • Left Quote Icon

    Student Picture

  • Left Quote Icon

    Student Picture