Мэдэ? байгаа юм өөр зүйлгүй

Info icon This preview shows pages 157–159. Sign up to view the full content.

View Full Document Right Arrow Icon
мэдэж байгаа юм , өөр зүйлгүй . Юу хэлэх гээд байнаа ? Шуудхан хэлээч . Өөр хүнтэй хардсан нь дээр байхаа гэж санамсаргүй мэдэгдэлд цочсон Эйлин ууртай хашгирав . Хардлаа гэвэл тэнэг хэрэг . Та энэ халамжит найзыгаа таны гоо үзэмжинд дурласан биш харин өөр шалтгаанаар таны эргүүлдэж байгааг ер ухаараагүй бололтой . Таныг зугаацуулахаар үрж байгаа тэр их мөнгийг энэ хүн хаанаас гаргаж буйг та бодож үзсэн үү ? Би энэ хүнийг дээр үеэс мэдэх юм . Түүнд хэзээд мөнгө байгаагүйг та мэдэж байгаа биз . Би үүнийг мэдэхгүй юм . Та тэгээд хэлэх гэсэн юмаа хэлээч гэж Эйлин хэлэв . Та үүнийг ноён Толлифер юм уу , эсвэл нөхрөөсөө асуувал дээр байх гэж би хэлэх байна . Тэр танд тодорхой хэлж өгч чадна гэж би итгэж байна гээд Мэриголд үгээ төгсгөж Эйлинээс яаран холдов . Энэ ноцтой ярианд сэтгэл түгшсэн Эйлин тасалгаанаас гүйн гарч , нөмрөгөө шүүрэнавч өрөөндөө буцаж ирэв . Мэриголдын ярьсан зүйл түүний толгойноос ер гарахгүй балаа . Толлифер ! Энэ хүн огт санамсаргүйгээр түүний амьдралд дайран оржээ ! Сохор зоос ч үгүй атлаа хичнээн их мөнгө тэр зарна вэ ! Толлиферын зохион байгуулсан үдэшлэгт оролцохоо Каупервуд яагаад байн байн Парис хотноо ирж түүнтэй нөхөрлөлөө улам зузаатгахыг хүсэх болов ? Мэриголдын битүү ярианд нуугдаж байсан хамгийн аймшигтай зүйл бол Эйлинг нөхөр нь өөрийнхөө жаргалд саад болгохгүйн тул энэ хүнийг ашиглажээ . Эйлин энэ явдлын яг үнэн учрыг олж мэдэх ёстой .
Image of page 157

Info iconThis preview has intentionally blurred sections. Sign up to view the full version.

View Full Document Right Arrow Icon